Cookie файлын ашиглалт болон автоматаар бүртгэл хөтлөх бодлого

Cookie файлын ашиглалт болон автоматаар бүртгэл хөтлөх бодлого (цаашид Бодлого гэх) нь Олон улсын мэдээллийн агентлаг "Россия сегодня" (цаашид Агентлаг гэх)-ийн мэдээллийн нөөцүүдэд хамаарна.
Бид таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглаж байгааг илүү сайн ойлгохын тулд энэхүү Бодлогыг Хувийн нууцлалын бодлого-той хамт уншихыг зөвлөж байна.
Cookie технологийг ашиглах нь
Агентлаг нь өөрийн мэдээллийн нөөцүүд дээр cookie технологийг ашигладаг.
Cookie гэдэг нь таны манай мэдээллийн нөөцөд зочилсон үед таны төхөөрөмж (компьютер, гар утас гэх мэт)-д хадгалагддаг жижиг хэмжээний текст файл юм. Энэ файл нь таны төхөөрөмжийг дараагийн удаа манай мэдээллийн нөөцөд дахин хандахад таньж, ашиглахад илүү хялбар, тохиромжтой болгоход тусалдаг.
Cookie нь таны интернет дэх үйл ажиллагааны талаарх дараах мэдээллийг хадгалдаг. Үүнд:
• IP хаяг;
• Үйлдлийн системийн төрөл ба хувилбар;
• Хөтчийн төрөл ба хувилбар;
• Үйлдлийн систем ба хөтчийн хэл;
• Төхөөрөмжийн төрөл болон дэлгэцийн нягтрал;
• Байршлын мэдээлэл;
• Хэрэглэгч манай вэбсайт руу орж ирсэн эх сурвалж;
• Хэрэглэгч ямар сайт эсвэл ямар сурталчилгаанаас орж ирсэн;
• Хэрэглэгч аль хуудсыг нээж, ямар товчлуур дээр дарсан талаарх мэдээлэл.
Мэдээллийн нөөцүүд cookie файлууд дахь өгөгдлийг автоматаар цуглуулж, бүртгэдэг.
Cookie нь бие хүнийг таних, хэрэглэгчийн хувийн профайл үүсгэх зорилгоор ашиглагддаггүй бөгөөд бусад өгөгдөлтэй нэгтгэгддэггүй.
Cookie өгөгдөл цуглуулах зорилгыг Хувийн нууцлалын бодлогын 5.2 дугаар хэсэгт тодорхой заасан байдаг.
Вэбсайт дээр дараах cookie цуглуулах, шинжлэх хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд: дотоод болон гадаад санал болгодог системүүд, аналитикийн системүүд, сурталчилгааны пиксель, трекерүүд орно.
Манай аналитикийн системүүдээр цуглуулж буй cookie-ийн талаарх мэдээллийг cookie-ийн хүснэгтээс харж танилцах боломжтой: https://www.hotcleaner.com/cookie-editor/
Өөрийн үйлчилгээний зэрэгцээ, мэдээллийн нөөц нь гуравдагч этгээдийн cookie цуглуулах, шинжлэх үйлчилгээ ашиглаж болох юм.
• Google Analytics (https://www.google.com/analytics/)
• Google Adsense (https://www.google.com/adsense/)
• comScore (https://www.comscore.com/)
• Doubleclick by Google (https://www.doubleclickbygoogle.com/)
• Taboola (https://www.taboola.com/)
• AdRiver (http://www.adriver.ru)
• Yandex.Metrika (https://metrika.yandex.ru/)
• LiveInternet (https://www.liveinternet.ru/)
• Postquare (http://www.postquare.com/)
• AdFox (https://www.adfox.ru/)
• Yandex.Direct (https://direct.yandex.ru/)
• Flurry* (http://flurry.com)
• BEACONSPARK LTD (Engageya; Postquare)
• WMG International, inc. (WMG)
• "ССП Нетворк" ХХК (Between Exchange)
* Уг үйлчилгээг зөвхөн манай Android болон iOS үйлдлийн системд зориулсан мобайл аппликейшнийг ашиглах үед ашигладаг.
Манай вэбсайтуудад зөвхөн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлдэг гуравдагч этгээдийн үйлчилгээ л ашиглагддаг.
Гуравдагч этгээдийн cookie цуглуулалтыг бид таны зөвшөөрлөөр л хийдэг.
Cookie болон тэдгээрийг хэрхэн удирдах талаар мэдээллийг олон нийтэд нээлттэй www.allaboutcookies.org цахим хуудаснаас авах боломжтой.
Онлайн орчны зан төлвийн сурталчилгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байгууллагуудын тухай мэдээлэлтэй та дараах олон нийтэд нээлттэй эх сурвалжуудаар дамжуулан танилцаж болно:
Evidon нь хувийн нууцлалыг хамгаалах шийдэл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөгжүүлэгч компани юм.
• "Your Online Choices" — нь Интернетийн Зар сурталчилгааны товчоо (IAB)-ны хуудас бөгөөд тус холбоонд бүртгэлтэй зар сурталчилгааны сүлжээ тус бүрээс зан төлвийн сурталчилгаанаас татгалзах боломжийг олгодог.
NAI (Network Advertising Initiative)-н татгалзах хуудас нь тус санаачилгад багтсан зар сурталчилгааны сүлжээнүүдээс зан төлвийн сурталчилгаанаас татгалзах боломжийг олгодог.
Digital Advertising Alliance-ийн интернет орчинд зан төлвийн сурталчилгааг сонгох эрхийг хэрэгжүүлдэг өөрөө зохицуулалтын хөтөлбөрийн хуудас.
Cookie ашиглахтай холбоотой зөвшөөрөл
Мэдээллийн нөөцөд анх удаа зочлох үед бид таны cookie боловсруулах зөвшөөрлийг авдаг. Энэ үед таны дэлгэц дээр бидний цуглуулдаг cookie-ийн талаархи мэдэгдэл гарч ирнэ.
Cookie боловсруулах үйлдлээс татгалзах
Та cookie боловсруулах үйлдлээс татгалзах эрхтэй бөгөөд үүнийг хөтчийнхөө тохиргооноос cookie-ийг идэвхгүй болгох эсвэл устгах замаар хийх боломжтой. Эдгээр тохиргоо нь таны ашиглаж буй хөтчийн "Сонголт", "Хэрэгсэл", "Тохиргоо", "Тав тохиргоо" зэрэг цэсэнд байрладаг.
Зарим түгээмэл хөтчүүдийн cookie цуглуулалтыг хаах тохиргооны холбоосууд:
Firefox
Internet Explorer
Google Chrome
Safari
Cookie-ийг идэвхгүй болгосон эсвэл устгасны дараа та мэдээллийн нөөц бүрт хандах бүрт cookie боловсруулах тухай мэдэгдэл дахин дэлгэцэнд гарч ирэх болно.
Cookie хадгалах хугацаа
Зарим cookie нь таны хөтчийг хаах үед автоматаар устдаг.
Зарим cookie нь тодорхой хугацааны дараа устдаг бөгөөд энэ хугацаа нь тухайн сайтад өнгөрүүлсэн хугацаанаас хамааран нэг хэдэн минут байж болохоос эхлээд 3 жил хүртэл хэлбэлздэг.
Хэрэв та cookie-ийг хөтчийнхөө тохиргоогоор идэвхгүй болгох эсвэл устгах үйлдэл хийвэл тухайн cookie файлууд таны үйлдлийн дараа шууд устдаг.
Cookie хадгалах хугацаа нь тухайн cookie-гийн төрлөөс хамаарна. Cookie-ийн төрлүүдийн тайлбартай та cookie-ийн хүснэгтээс танилцана уу: https://www.hotcleaner.com/cookie-editor/
Автоматаар бүртгэл хөтлөх
Манай вэб-серверүүд болон аюулгүй байдлын системүүд техникийн мэдээллийг түр хугацаагаар хадгалдаг.
Техникийн өгөгдөл боловсруулах нь мэдээллийн нөөцүүдийн хэвийн ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Техникийн өгөгдөлд дараах мэдээллүүд багтдаг:
• Таны компьютер / төхөөрөмжийн IP хаяг;
• Таны хүсэлт гаргасан контент (вэбсайтад байгаа файлын нэр болон URL хаяг);
• Хүсэлт илгээсэн огноо ба цаг;
• GMT цагийн бүс;
• Холболтын төлөв;
• Дамжуулсан өгөгдлийн хэмжээ;
• Төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд, жишээлбэл, хэл, хөтчийн хувилбар, таны компьютер эсвэл төхөөрөмжийн үйлдлийн систем;
• Хэрэв вебсайт руу холбоосоор хандсан бол тухайн эх сурвалжийн URL хаяг;
• Манай гар утасны аппликейшн суулгах үед танд автоматаар олгогдсон төхөөрөмжийн дугаар.
* Уг мэдээллийг зөвхөн манай Android болон iOS үйлдлийн системд зориулсан мобайл аппликейшнийг ашиглах үед цуглуулдаг.
Техникийн өгөгдлийг бие хүнийг таних, хэрэглэгчийн профайл үүсгэх зорилгоор ашигладаггүй, бусад өгөгдөлтэй нэгтгэдэггүй, мөн гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.
Техникийн өгөгдлийг цуглуулсан цагаас хойш 12 сараас илүүгүй хугацаанд хадгална. Энэхүү хадгалах хугацаа нь зөвхөн Оросын Холбооны Улс болон Европын Холбооны хууль тогтоомжийн шаардлагаар сунгагдаж болно.
Техникийн өгөгдөл бидэнд дамжуулагдахаас татгалзах цорын ганц арга бол тухайн мэдээллийн нөөцийг ашиглахаа болих явдал юм.
Мэдээллийн нөөцүүдэд
Web sites: https://sputnikglobe.com; https://noticiaslatam.lat/; https://fr.sputniknews.africa/; https://en.sputniknews.africa/; https://noticiabrasil.net.br/; https://lv.sputniknews.ru/; https://lt.sputniknews.ru/
Mobile apps: Sputnik (iOS; Android)
Мэдээний урсгал
0