https://sputnikglobe.mn/20251009/niyt-shgchiyn-iii-chuulgan-ndr-triyn-ordond-ngrsn-206110.html
Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр Төрийн ордонд өнгөрсөн
Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр Төрийн ордонд өнгөрсөн
Sputnik Монгол Улс
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох гол зорилготой Нийт шүүгчийн III чуулган Улаанбаатарт өнгөрчээ. Хуралдаанд 75 шүүхийн 516 шүүгч цахимаар... 09.10.2025, Sputnik Монгол Улс
2025-10-09T19:04+0800
2025-10-09T19:04+0800
2025-10-10T17:31+0800
монгол улс
улс төр
ухнаагийн хүрэлсүх
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07e9/0a/09/204479_12:0:837:464_1920x0_80_0_0_e1f65f01ec2b1e9e4a9f675911aea7ea.jpg
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, шүүх засаглал нь шударга ёсыг тогтоох, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх гол тулгуур болохыг онцлоод, шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр 2019, 2021 онд хийгдсэн эрх зүйн шинэчлэлийг дурдав.2016 онд 520 шүүгч ажиллаж байсан бол өнөөдөр 516 болж буурсан ч эрүүгийн хэрэг 130%, зөрчлийн хэрэг 143%, иргэний хэрэг 117%, захиргааны хэрэг 106%-иар өссөн байна.Чуулганаар: Хэргийг сугалаагаар хуваарилах журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашиг, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд анхан шатнаас 8, давж заалдахаас 6, хяналтын шатнаас 1 — нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Хуралдаанд 75 шүүхийн 516 шүүгч цахимаар болон танхимаар оролцож, хуралдааныг Ц.Цогт даргалж, Г.Алтанчимэг дэд даргалагчийн үүрэг гүйцэтгэж байна.
монгол улс
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мэдээ
mn_MN
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
🗣️Нийт шүүгчийн III чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгний хэсгээс:
Sputnik Монгол Улс
🗣️Нийт шүүгчийн III чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгний хэсгээс:
2025-10-09T19:04+0800
true
PT1S
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07e9/0a/09/204479_115:0:734:464_1920x0_80_0_0_531c846c701d31ef8f31060660507a9a.jpgSputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
монгол улс, улс төр, ухнаагийн хүрэлсүх, видео
монгол улс, улс төр, ухнаагийн хүрэлсүх, видео
Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр Төрийн ордонд өнгөрсөн
19:04 09.10.2025 (шинэчлэгдсэн: 17:31 10.10.2025) Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох гол зорилготой Нийт шүүгчийн III чуулган Улаанбаатарт өнгөрчээ. Хуралдаанд 75 шүүхийн 516 шүүгч цахимаар болон танхимаар оролцож, хуралдааныг Ц.Цогт даргалж, Г.Алтанчимэг дэд даргалагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, шүүх засаглал нь шударга ёсыг тогтоох, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх гол тулгуур болохыг онцлоод, шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр 2019, 2021 онд хийгдсэн эрх зүйн шинэчлэлийг дурдав.
“Шинээр сонгогдох зөвлөлийн гишүүд шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тогтолцооны шинэтгэлээс чанарын дэвшил рүү бөгөөд шүүгчдийн ачаалал нэмэгдэж, орон тоо дутмаг хэвээр байна” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илтгэлдээ.
2016 онд 520 шүүгч ажиллаж байсан бол өнөөдөр 516 болж буурсан ч эрүүгийн хэрэг 130%, зөрчлийн хэрэг 143%, иргэний хэрэг 117%, захиргааны хэрэг 106%-иар өссөн байна.
Чуулганаар: Хэргийг сугалаагаар хуваарилах журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашиг, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд анхан шатнаас 8, давж заалдахаас 6, хяналтын шатнаас 1 — нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.
Хуралдаанд 75 шүүхийн 516 шүүгч цахимаар болон танхимаар оролцож, хуралдааныг Ц.Цогт даргалж, Г.Алтанчимэг дэд даргалагчийн үүрэг гүйцэтгэж байна.