Судлаачид: АНУ-ын худалдааны дайны дараачийн онилгоо нь хувцас, гутал байж магадгүй
20:55 10.10.2025 (шинэчлэгдсэн: 17:36 20.10.2025)

© AP Photo / Pablo Martinez Monsivais
Бүртгүүлэх
Тавилга, модон материалд импортын татвар ногдуулсны дараа хөнгөн үйлдвэрүүд АНУ-ын хориглох арга хэмжээнд өртөмтгий байгаа тул хувцас, гутал, бөс бараа оруулахын эсрэг шинэ "татварын бай” болж магадгүй гэж Sputnik агентлагт ярилцлага өгсөн шинжээчид мэдэгдэв.
АНУ-ын шинэ татварууд
Цагаан ордон өмнө нь зарим модон материалын импорт, мөн гадаадад үйлдвэрлэсэн зарим төрлийн тавилга, гал тогооны шүүгээнд шинэ татвар ногдуулах тухай зарласан. Модон материалд 10 хувийн, тавилгад 25 хувийн татвар ногдуулна. Мөн тавилга хамаарахгүйгээр Их Британид татварын 10%, Япон, ЕХ-ны орнуудад 15%-г ноогдуулна.
"АНУ-д татвар ногдуулах хамгийн боломжид "дараагийн" бай нь бөс бараа, хувцас, тэр дундаа гутал юм. 2025 онд АНУ-руу экспорт огцом буурч, урсгалын чиглэл өөрчлөгдөж буй нь аль хэдийн ажиглагдаж байна. Энэ салбар татвар болон эрэлтийн хурдацтай өөрчлөлтөд мэдрэмтгий байна" гэж ОХУ-ын Төрийн Зөвлөлийн үүрэг гүйцэтгэгч, Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн нийгэм-сэтгэл зүйн явц, улс төр шинжлэлийн тэнхимийн багш Павел Севостьянов Sputnik агентлагт мэдээлэв.
Эйлерийн дэлхийн хөрөнгийн шинжээч Беннетт Керр хэлэхдээ, АНУ электрон бараа, спортын тоног төхөөрөмж зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах боломжтой гэж нэмж хэлэв.
Цаашилбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ “бусад улсууд АНУ-тай хийж буй худалдааны алдагдлаа бууруулж, Америкийн бараа бүтээгдэхүүнийг ихээр худалдаж авна гэж амласан тохиолдолд ямар ч татварыг хүчингүй болгож болно” гэж Керр онцолсон байна.
Иймэрхүү байдлаар улс орнууд хувь, хэмжээ эсвэл онцгой нөхцөлийн талаар тохиролцоонд хүрч, татварын нөлөөллийг зөөлрүүлж чадна.
"Үүний зэрэгцээ америкийн компаниуд ханган нийлүүлэгчийнхээ хүрээг өргөжүүлэх эсвэл өөрсдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг оролдож болно. Гэхдээ импортыг орлоход олон сар шаардагдах бөгөөд эцсийн хэрэглэгчдийн гар дээр очиход үнэ өсөх болно" гэж Севостьянов нэмж хэлэв.
Үүнээс гадна америкийн бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд "өндөр татвар, дотоодын хөрөнгө оруулалтад олон жил шаардлагатай болно" гэж Эйлерийн шинжээч онцлон тэмдэглэв.