Андрей Стенин нэрэмжит XII олон улсын гэрэл зургийн уралдааны ялагчдыг зарлав
23:18 21.10.2026 (шинэчлэгдсэн: 21:12 26.10.2026)

© Sputnik . Григорий Сысоев
/ Бүртгүүлэх
Москва хотод Андрей Стениний нэрэмжит XII олон улсын сэтгүүльчдийн гэрэл зургийн уралдаан зохион байгуулж, шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 21-ний Лхагва гарагт Москва хотын музейд боллоо.
Гран-при шагналыг Ливаны гэрэл зурагчин Абдул Кадер Аль-Бай хүртлээ. Олон улсын шүүгчдийн зөвлөл түүнд "Гол мэдээ. Гэрэл зургийн цуврал" номинацид "Ливан, 2024–2025: Агаарын цохилтуудын хоорондох амьдрал" гэрэл зургийн цувралаараа дээд шагналыг санал нэгтэй олгосон байна.
Гран-при шагналын эзэнтэй зэрэгцэн зургаан номинацийн ялагчдыг зарлав.
"Гол мэдээ. Ганц гэрэл зураг" номинацид Бангладешийн гэрэл зургийн мастер Аль Музтаба Росул (S.M. Al Muztaba Rosul)-ын "Дээвэр нь тэнгэр, шал нь үнс" бүтээл нэгдүгээр шагнал хүртлээ. Энэ нь гал түймэрт орон байраа алдаж, сэтгэлийн тэнхээ, харилцан дэмжлэг, хайр бүхий хүмүүсийн тусламжийн ачаар тэсвэрлэн үлдсэн хүмүүсийн тухай өгүүлдэг.
"Гол мэдээ. Гэрэл зургийн цуврал" номинацийн бүтээлүүдээс Оросын гэрэл зурагчин Сергей Бобылевын "Дайны цуурай" цувралыг шилдэгээр шалгаруулсан байна. Энэхүү цуврал нь Оросын арми Курск мужийн Суджа хот болон бусад хэд хэдэн суурин газрыг Украины зэвсэгт хүчнээс чөлөөлсөн тухай өгүүлдэг
"Спорт. Ганц гэрэл зураг" номинацид Оросын гэрэл зурагчин Евгений Филипповын "Сүүлчийн үе шат" бүтээл ялагчаар тодорлоо. Уг зурагт "Кремлийн цом" нэртэй усанд харайлтын бүх Оросын тэмцээний шигшээ тоглолтын өмнөх халаалтын үеэр тамирчид буусан байна.

Открытие выставки конкурса фотожурналистики имени Андрея Стенина
© Sputnik . Григорий Сысоев
/ Уралдаанд оролцогчдын дунд хамгийн алдартай номинаци болох "Миний гараг"-т Бангладешийн Солейман Хоссейний "Элсэн хошууны амьдрал" зураг нэгдүгээр байр эзэлжээ. Уг гэрэл зураг нь тариаланчид голын усны түвшний өөрчлөлтөд дасан зохицох чадварт зориулагдсан байна. Энэхүү номинацийн шилдэг гэрэл зургийн цувралаар Оросын зохиолч Алиса Севернаягийн "Бид энд амьдардаг" цуврал тодорлоо. Энэ нь сүйдсэн суурин газруудад амьдарч буй хүмүүсийн амьдралаас авсан кадр бөгөөд тэд юу ч болсон гэр орноосоо гарахгүй байгаа тухай өгүүлдэг.
"Хөрөг зураг. Бидний цаг үеийн баатар" номинацид Энэтхэг, Оросын фотожурналистуудын бүтээлүүд шагналын байр эзэлжээ.

В номинации "Портрет. Герой нашего времени" призовые места заняли работы фотожурналистов из Индии и России
© Sputnik . Григорий Сысоев
/ "Итгэлийн харц" — Энэтхэгийн гэрэл зурагчин Арпан Басу Чаудхуригийн (Arpan Basu Chowdhury) зургийн нэр юм. Тэрээр титэм дээрх гэрлийн ойлт, очдын эргэлтээр цаг хугацаа өөрөө Махадев (Шива бурхан)-ын өмнө сөгдөж буй мэт мэдрэмжийг илэрхийлжээ.
Хоёр дахь бүтээл нь Оросын фотожурналист Мария Семеновагийн "Харанхуй дахь мөрөөдөл" цуврал юм. Эдгээр зураг нь хүйсийн ялгаварлан гадуурхалт, эрх нь системтэйгээр зөрчигдөж буй нөхцөлд амьдарч буй Афганистаны эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг.
"Дээрээс харсан байдал. Ганц гэрэл зураг" номинацид Бангладешийн Мухаммад Амдад Хоссейний "Голын дээгүүрх Баасан гарагийн залбирал" зурог шүүгчдийн шагнал хүртлээ.
"Амьдралын эрчим" тусгай номинацид шүүгчид нэгдүгээр байрыг Павел Волковт олгосон бөгөөд түүний "Реквием" цуврал нь байлдааны ажиллагааны дараа хотууддаа үлдэн амьдарч, итгэл найдвараа алдаагүй хүмүүсийн тухай өгүүлдэг
Москва хотод болсон шагнал гардуулах ёслол нь уралдааны ялагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн аялалыг эхлүүллээ. Энэхүү олон улсын төсөл хэдийнэ хэд хэдэн улсын тэргүүлэх галерей талбайг хамарч байна. Москва хотод уралдааны ялагчдын бүтээлийг 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Москва хотын музейд үзэх боломжтой.
Уралдааны тухай
Андрей Стениний нэрэмжит олон улсын фотожурналистикийн уралдаан (http://stenincontest.ru, https://stenincontest.com) нь "Россия сегодня" медиа группын тусгай гэрэл зургийн сурвалжлагч, Эр зоригийн одонгийн эзэн Андрей Стениний нэрэмжит юм. Тэрээр 2014 оны зун Донецк хотын ойролцоо амь үрэгдсэн.
Андрей Стениний дурсгалд зориулж, 2014 оны 12-дугаар сард "Россия сегодня" олон улсын медиа групп залуу фотожурналистуудад зориулсан олон улсын уралдааныг үүсгэн байгуулсан. 2026 онд энэхүү уралдаан арван хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд оршин тогтнож байсан бүх жилийн турш Орос дахь залуу сурвалжлагчдын цорын ганц олон улсын талбар байсаар иржээ.
Уралдаан нь залуу гэрэл зурагчдыг дэмжих, орчин үеийн фотожурналистикийн зорилтуудад олон нийтийн анхаарлыг татах зорилготой юм. Тэмцээн зургаан номинацид явагдана: "Гол мэдээ", "Ганц гэрэл зураг", "Миний гараг", "Хөрөг зураг. Бидний цаг үеийн баатар", "Дээрээс харсан байдал". "Амьдралын эрчим" тусгай номинацийг 2026 онд 34-өөс дээш насны гэрэл зурагчдад зориулан бий болгосон.

"Россия сегодня" медиа группын Ерөнхий захирал Дмитрий Киселев (төвд) болон Андрей Стениний нэрэмжит XII олон улсын фотожурналистикийн уралдааны шагналтнууд, ялагчид Москва хотын музейд нээгдсэн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр.
© Sputnik . Григорий Сысоев
/ 

