https://sputnikglobe.mn/20261025/mongol-ulsyn-ernkhiylgch-ukhrelskh-bgd-nayramdakh-belarus-ulsad-triyn-aylchlal-khiyzh-bayna-2105572.html
У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад хүрэлцэн ирлээ
У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад хүрэлцэн ирлээ
Sputnik Монгол Улс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал... 25.10.2026, Sputnik Монгол Улс
2026-10-25T15:29+0800
2026-10-25T15:29+0800
2026-10-26T15:22+0800
монгол улс
дэлхийд
ухнаагийн хүрэлсүх
беларусь
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07ea/0a/19/2105419_0:50:961:590_1920x0_80_0_0_64a720c1826b67740662aa9b85156d64.jpg
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Мөнхийн галд хүндэтгэл үзүүлэв Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм. Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан байна. Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг дүрсэлжээ. Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийнэ Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Монгол, Беларусийн хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн.
монгол улс
беларусь
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мэдээ
mn_MN
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07ea/0a/19/2105419_54:0:906:639_1920x0_80_0_0_b38103b077ed040e412f5ac021be1c68.jpgSputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
монгол улс, дэлхийд, ухнаагийн хүрэлсүх, беларусь
монгол улс, дэлхийд, ухнаагийн хүрэлсүх, беларусь
У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад хүрэлцэн ирлээ
15:29 25.10.2026 (шинэчлэгдсэн: 15:22 26.10.2026) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.
Мөнхийн галд хүндэтгэл үзүүлэв
Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм. Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан байна.
Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг дүрсэлжээ. Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.
Хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийнэ
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ.
Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Монгол, Беларусийн хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн.