https://sputnikglobe.mn/20261026/lukashenko-khrelskhiyg-minsk-khotyn-tusgaar-togtnolyn-ordond-alban-soor-ugtazh-avav-2124856.html
Лукашенко Хүрэлсүхийг Минск хотын Тусгаар тогтнолын ордонд албан ёсоор угтаж авав
Лукашенко Хүрэлсүхийг Минск хотын Тусгаар тогтнолын ордонд албан ёсоор угтаж авав
Sputnik Монгол Улс
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал... 26.10.2026, Sputnik Монгол Улс
2026-10-26T22:55+0800
2026-10-26T22:55+0800
2026-10-26T22:55+0800
беларусь
монгол улс
гадаад харилцаа
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07ea/0a/1a/2124358_0:107:2048:1259_1920x0_80_0_0_f2ff686b49a70b2f9f6fafe526897226.jpg
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Минск хотын Тусгаар тогтнолын ордонд БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авав. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын захирагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд айлтгал өргөсөн байна. Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон хоёр улсын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, хоёр талын харилцааны цаашдын алхмыг тодорхойлох чухал уулзалтуудаа эхлүүлж байна. Хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудасМонгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын харилцаа уламжлалт, найрсаг юм.Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдолтой. Учир нь 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас төрийн тэргүүний түвшинд анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал” зэрэг 12 баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Өнөөдрийн айлчлал нь эдгээр тохиролцооны хэрэгжилтийг хангах, эдийн засаг, худалдаа, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна. Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа өргөжив Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дипломат төлөөлөгчийн газруудын солилцоо бүрэн хэмжээнд өрнөж байна. Тухайлбал: Монгол Улс Элчин сайдын ямаагаа 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Минск хотноо нээсэн. Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Харин Бүгд Найрамдах Беларусь Улс Элчин сайдын ямаагаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо нээж, Монгол Улсад суугаа Элчин сайд М.Орда 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. Тусгаар тогтнолын ордон Ерөнхийлөгч нарын албан ёсны угтах ёслол болсон Тусгаар тогтнолын ордон нь Беларусь Улсын төрийн албан ёсны хүндэтгэлийн ордон бөгөөд төр, засгийн дээд түвшний ёслол, айлчлал, хурал уулзалт, дипломат үйл ажиллагааг зохион байгуулдаг гол байгууламж юм. Тус ордон нь улсын үндэсний соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд тогтсон цагт жуулчдад нээлттэй байдаг онцлогтой. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.
беларусь
монгол улс
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мэдээ
mn_MN
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07ea/0a/1a/2124358_114:0:1935:1366_1920x0_80_0_0_26f8fdbef1853da5ab83208a3547c4e6.jpgSputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
беларусь, монгол улс, гадаад харилцаа
беларусь, монгол улс, гадаад харилцаа
Лукашенко Хүрэлсүхийг Минск хотын Тусгаар тогтнолын ордонд албан ёсоор угтаж авав
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Минск хотын Тусгаар тогтнолын ордонд БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авав. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын захирагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд айлтгал өргөсөн байна.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон хоёр улсын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, хоёр талын харилцааны цаашдын алхмыг тодорхойлох чухал уулзалтуудаа эхлүүлж байна.
Хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудас
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын харилцаа уламжлалт, найрсаг юм.
Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдолтой. Учир нь 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас төрийн тэргүүний түвшинд анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал” зэрэг 12 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
Өнөөдрийн айлчлал нь эдгээр тохиролцооны хэрэгжилтийг хангах, эдийн засаг, худалдаа, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна.
Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа өргөжив
Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дипломат төлөөлөгчийн газруудын солилцоо бүрэн хэмжээнд өрнөж байна.
Монгол Улс Элчин сайдын ямаагаа 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Минск хотноо нээсэн. Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Харин Бүгд Найрамдах Беларусь Улс Элчин сайдын ямаагаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо нээж, Монгол Улсад суугаа Элчин сайд М.Орда 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна.
Ерөнхийлөгч нарын албан ёсны угтах ёслол болсон Тусгаар тогтнолын ордон нь Беларусь Улсын төрийн албан ёсны хүндэтгэлийн ордон бөгөөд төр, засгийн дээд түвшний ёслол, айлчлал, хурал уулзалт, дипломат үйл ажиллагааг зохион байгуулдаг гол байгууламж юм. Тус ордон нь улсын үндэсний соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд тогтсон цагт жуулчдад нээлттэй байдаг онцлогтой.
Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.