- Sputnik Монгол Улс, 1920
"Орос – Африк" дээд түвшний уулзалт
Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалт 10-дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Оросын нийслэлд болно.

Орос Африкийг олон тулгуурт дэлхийн нөлөө бүхий төвүүдийн нэг болгон сэргээхийг сонирхож байна

© Sergey Guneev / Зургийн санд очихЛавров
Лавров - Sputnik Монгол Улс, 1920, 27.10.2026
Бүртгүүлэх
Орос улс Африк тивийг олон тулгуурт дэлхийн нөлөө бүхий төвүүдийн нэг болгон сэргээхийг сонирхож, африкчууд хөгжлийн замаа бие даан тодорхойлох салшгүй эрхтэй гэдэгт бат итгэлтэй байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.
"Орос улс Африк тивийг олон тулгуурт дэлхийн нөлөө бүхий төвүүдийн нэг болгон сэргээхийг сонирхож байна. Африкчууд хөгжлийн замаа, загвараа бие даан тодорхойлох салшгүй эрхтэй гэдэгт бид бат итгэлтэй байна" гэж тэрээр "Сүнслэг гүүр: Орос ба Африк. Энх тайван, бүтээлч байдлын төлөөх яриа" олон улсын бага хурал дээр хэлэв.
Түүний хэлснээр, өнөөдөр Орос-Африкийн хамтын ажиллагаа нь стратегийн шинж чанартай бөгөөд улс төр, эдийн засгаас эхлээд боловсрол, соёл хүртэлх хамгийн өргөн хүрээний асуудлыг хамарч байна.

"Маргааш Москва хотод эхлэх Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалт нь түүнийг цаашид бэхжүүлэхэд дамжиггүй хувь нэмэр оруулна" гэж Лавров онцлов.

Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалт 10-дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Оросын нийслэлд болно.
Мэдээний урсгал
0