Умард Солонгосын удирдагч армиа байнгын байлдааны бэлэн байдалд байлгахыг дэвшүүлэв

© Sputnik . Iliya Pitalev / Зургийн санд очихБНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалын үеэр Пхеньян хотод цэргүүд жагсаж байна.
БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалын үеэр Пхеньян хотод цэргүүд жагсаж байна. - Sputnik Монгол Улс, 1920, 28.10.2026
Бүртгүүлэх
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун байнгын, эрчимтэй сургуулилтаар цэргийн анги нэгтгэлүүдийг байнгын байлдааны бэлэн байдалд байлгах шаардлагатай гэдгийг онцлов гэж Солонгосын Төв Телеграф Агентлаг (КЦТА) Лхагва гарагт мэдээлэв.
Ким Жон Ун 10 дугаар сарын 27-нд Солонгосын Ардын Армийн (САА) ротын командируудын 3 дугаар бага хурлын оролцогчидтой хийсэн уулзалтын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн гэж КЦТА буюу Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлэв.
Тэрээр мөн тэдэнтэй хамт дурсгалын зураг авахуулсан гэж мэдээлэлд дурджээ. Хойд Солонгосын удирдагч нэмж хэлэхдээ, командирууд анги нэгтгэлүүдийг сургуулилтад бэлтгэх ажлаараа тодорхой үр дүнд хүрч, намыс, эх орон, ард түмэндээ үнэнч байдлаа харуулах ёстой гэв.
Ким Жон Ун мөн улсын зэвсэгт хүчийг бэхжүүлэхэд ротын командируудын гүйцэтгэх үүргийн чухал ач холбогдлыг онцлож, тэдний хүчин чармайлт цэргийн хөгжлийг хурдасгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мэдээний урсгал
0