https://sputnikglobe.mn/20261029/2158531.html
Алешки хотод гал зогсоох дэлгэм бүрэн сахигдаж байна
Алешки хотод гал зогсоох дэлгэм бүрэн сахигдаж байна
Sputnik Монгол Улс
ОХУ-ын Хүний эрхийн төлөөлөгч Яна Лантратова сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Алешки хотод гал зогсоох горим бүрэн сахигдаж, энэ хугацаанд ямар нэгэн тохиолдол... 29.10.2026, Sputnik Монгол Улс
2026-10-29T15:10+0800
2026-10-29T15:10+0800
2026-10-29T15:10+0800
орос улс
дэлхийд
хүний эрх
украин
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07ea/0a/1d/2159112_0:160:3073:1889_1920x0_80_0_0_353bc5887b85ff6db64b51ab2e3cd4da.jpg
ОХУ-ын Хүний эрхийн төлөөлөгч нэмж хэлэхдээ, тэрээр гадаадын сэтгүүлчидтэй хамт Херсон мужийн Алешки хот руу нисч байгаа ажээ.ОХУ-ын Хүний эрхийн төлөөлөгчийн мэдээлснээр, Алешки хот руу тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн ачсан томоохон хүмүүнлэгийн цувааг бүрдүүлсэн байна. Сэтгүүлчид ажиглагчийн үүргээр түүхэн ач холбогдолтой хүмүүнлэгийн ажиллагаа гэж нэрлэгдэж буй үйл явцыг бие даан дүрс бичлэг хийж, баримтжуулах юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриев "Алешки хотод орон нутгийн гал зогсоох горим сахигдаж, мина цэвэрлэх ажил урагшилж байгаатай холбогдуулан Орос улс өнөө өглөө Newsmax агентлагийн сэтгүүлчдийг Ерөнхий хатагтай Меланиа Трампын зохицуулсан чухал ач холбогдолтой хүмүүнлэгийн ажиллагааг биечлэн үзэж, мэдээлэхийг урьж байна" гэдгийг онцлов. Тэрээр хүнлэг чанар, энх тайван ялах ёстой гэж нэмж хэлэв.
орос улс
украин
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мэдээ
mn_MN
Sputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.img.sputnikglobe.mn/img/07ea/0a/1d/2159112_172:0:2903:2048_1920x0_80_0_0_aba635bace2fc2fce7552e3797454e3d.jpgSputnik Монгол Улс
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
орос улс, дэлхийд, хүний эрх, украин
орос улс, дэлхийд, хүний эрх, украин
Алешки хотод гал зогсоох дэлгэм бүрэн сахигдаж байна
ОХУ-ын Хүний эрхийн төлөөлөгч Яна Лантратова сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Алешки хотод гал зогсоох горим бүрэн сахигдаж, энэ хугацаанд ямар нэгэн тохиолдол бүртгэгдээгүй байна
"Манай цэргийн албан хаагчид зам дагуу мина цэвэрлэх зэрэг шаардлагатай бүх инженерийн ажлыг хийж байна" гэж Лантратова онцлов.
ОХУ-ын Хүний эрхийн төлөөлөгч нэмж хэлэхдээ, тэрээр гадаадын сэтгүүлчидтэй хамт Херсон мужийн Алешки хот руу нисч байгаа ажээ.
"Эдгээр нь юуны түрүүнд Америкийн талын саналын дагуу АНУ-ын сэтгүүлчид, мөн дэлхийн янз бүрийн орны сэтгүүлчид юм" гэж Лантратова онцлов.
ОХУ-ын Хүний эрхийн төлөөлөгчийн мэдээлснээр, Алешки хот руу тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн ачсан томоохон хүмүүнлэгийн цувааг бүрдүүлсэн байна.
Сэтгүүлчид ажиглагчийн үүргээр түүхэн ач холбогдолтой хүмүүнлэгийн ажиллагаа гэж нэрлэгдэж буй үйл явцыг бие даан дүрс бичлэг хийж, баримтжуулах юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриев "Алешки хотод орон нутгийн гал зогсоох горим сахигдаж, мина цэвэрлэх ажил урагшилж байгаатай холбогдуулан Орос улс өнөө өглөө Newsmax агентлагийн сэтгүүлчдийг Ерөнхий хатагтай Меланиа Трампын зохицуулсан чухал ач холбогдолтой хүмүүнлэгийн ажиллагааг биечлэн үзэж, мэдээлэхийг урьж байна" гэдгийг онцлов. Тэрээр хүнлэг чанар, энх тайван ялах ёстой гэж нэмж хэлэв.