- Sputnik Монгол Улс, 1920
"Орос – Африк" дээд түвшний уулзалт
Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалт 10-дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Оросын нийслэлд болно.

Москвад Орос-Африкийн III эдийн засаг, хүмүүнлэгийн чуулганы их хурал эхэлсэн

© Фотохост-агентство саммита и форума Россия-Африка / Зургийн санд очихОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гарагт Москва хотод болж буй Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалтын хоёр дахь өдрийн бүрэн эрхт чуулганыг хамтран даргална
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гарагт Москва хотод болж буй Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалтын хоёр дахь өдрийн бүрэн эрхт чуулганыг хамтран даргална - Sputnik Монгол Улс, 1920, 29.10.2026
Бүртгүүлэх
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гарагт Москва хотод болж буй Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалтын хоёр дахь өдрийн их хурлыг хамтран даргалж, түүний үеэр хэд хэдэн хоёр талын уулзалт хийх юм.
Уулзалт 10 дугаар сарын 28-нд Москва хотын Гостиный Двор үзэсгэлэнгийн төвд Орос-Африкийн гуравдугаар эдийн засаг, хүмүүнлэгийн чуулганы их хуралаар эхэлсэн.
Энэхүү уулзалт нь Орос болон Африк орнуудын стратегийн түншлэл, хамтарсан төслүүдийг хэлэлцэх гол талбар болж байна. Путин их хурлыг Африкийн холбооны дарга, Бурунди улсын Ерөнхийлөгч Эваристе Ндайишимиетэй хамтран даргалах бөгөөд үүнээс гадна хэд хэдэн хоёр талын хэлэлцээ хийх юм.
Чуулганд 4,000 орчим Орос, Африкийн бизнес эрхлэгчдийг урьж, дөрвөн сэдэвчилсэн чиглэлийн 40 гаруй арга хэмжээг зохион байгуулж байна. Уулзалт нь улс төр, аюулгүй байдал, худалдаа, технологи, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Мэдээний урсгал
0