- Sputnik Монгол Улс, 1920
"Орос – Африк" дээд түвшний уулзалт
Орос-Африкийн гуравдугаар дээд түвшний уулзалт 10-дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Оросын нийслэлд болно.

Путин Орос-Африкийн III дээд түвшний уулзалтын хүрээнд лангуунуудыг үзэж танилцлаа

© Фотохост-агентство саммита и форума Россия-Африка / Зургийн санд очихПрезидент РФ Владимир Путин посетил выставку форума "Россия - Африка" в Москве
Президент РФ Владимир Путин посетил выставку форума Россия - Африка в Москве - Sputnik Монгол Улс, 1920, 29.10.2026
Бүртгүүлэх
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин Орос-Африкийн гуравдугаар дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэнгийн лангуунуудыг үзэж танилцлаа. Үзлэгийн үеэр орчин үеийн дижитал төлбөрийн шийдлүүд, тэр дундаа Барууны санхүүгийн системээс үл хамаарах, хилийн дамнасан шилжүүлгийн шинэ технологиудын талаар ярилцсан юм.
Орешкин:
Таван жилийн өмнө бид дэлхийн олон орны адил Оросын гадаад худалдааг хангахдаа гол төлөв ам.доллар, евро ашигладаг байсан. Харин одоо Оросын банкууд бусад улс орны банк-түншүүдтэйгээ хамтран орчин үеийн дижитал технологийг ашигладаг төрөл бүрийн банк бус байгууллагуудыг хөгжүүлж байна. Тэд дэлхий даяар үр дүн муутай, өндөр өртөгтэй, эрсдэл ихтэй Барууны санхүүгийн системийг ашиглахгүйгээр төлбөр тооцоог хэвийн гүйцэтгэж байна.
Бид энэ чиглэлээр бүрэн шилжилтийг хийж дуусгасан бөгөөд энд бүх хамт олонтойгоо эдгээр шийдлээ хуваалцахад бэлэн байна. Оросын банкууд болон банк бус санхүүгийн байгууллагууд ирж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.
Силуанов:
Энд яг л Африктай хил дамнасан төлбөр тооцоо хийх ажиллагааг эхлүүлж буй А7 компанийг танилцуулж байна. Төлбөр нь хурдан, нэг товшилтоор хийгддэг, өртөг нь ердөө 0,3% байдаг нь гүйлгээний хувьд туйлын бага үзүүлэлт юм.
Путин:
Энэ нь мөн өндөр технологи бүхий, харилцагчдад маш тохиромжтой систем юм. Учир нь тэд нэг валютыг нөгөө рүү, дижитал валют руу, тэндээс буцаад бодит валют руу, дахин дижитал валют руу шуурхай, онлайн горимоор шилжүүлдэг. Бүх зүйл туйлын ил тод бөгөөд олон улсын эрх зүйд бүрэн нийцдэг. Хэн нэгнийг албадахгүй, ямар ч валютаас татгалзахгүй. Зүгээр л орчин үеийн хэв маягаар шийдсэн хэрэг. Гэхдээ дижитал валют дэлхий даяар хөгжиж байна.
АНУ-д ч дижитал валют хөгжиж байгаа, бидэнд ч хөгжиж байна. Тэгвэл яагаад Африк тив энэхүү өндөр технологийн системд холбогдож болохгүй гэж? Мөн энэ систем нь бүрэн эрхт буюу бие даасан. Юутай ч холбоогүй. Хэн ч та нарт ямар нэгэн зүйлийг хааж, хориглох боломжгүй. Орчин үеийн технологийн хувьд ийм төлбөр тооцоог хаах нь боломжгүй зүйл. Ердөө л боломжгүй.
Мэдээний урсгал
0