Хуситууд Саудын Арабын "Зүүн-Баруун" газрын тосны шугам хоолой руу халдсан

© Photo Houthi Media OfficeХуситчуудын видеоны дэлгэцийн зураг: "Палестин-2" пуужинг харвах тавцан дээр харуулж байна.
Хуситчуудын видеоны дэлгэцийн зураг: Палестин-2 пуужинг харвах тавцан дээр харуулж байна. - Sputnik Монгол Улс, 1920, 13.11.2026
Бүртгүүлэх
Йемений "Ансар Аллах" хөдөлгөөн буюу Хуситчууд Саудын Арабын "Зүүн-Баруун" газрын тосны шугам хоолойн шахуулах станц, мөн Янбу боомт дахь газрын тосны байгууламж руу халдсан гэж мэдэгдэв.

"Манай зэвсэгт хүчин хоёр цэргийн ажиллагаа явуулсан. Эхний ажиллагааны үеэр "Зүүн-Баруун" хоолойн 7 дугаар шахуулах станц руу нисгэгчгүй нисэх аппарат ашиглан халдсан. Хоёр дахь ажиллагаа нь Янбу боомт дахь газрын тосны байгууламжийг онилсон. Түүн рүү баллистик пуужин харвасан бөгөөд тэрээр зорилтот газраа амжилттай оносон" гэж Хуситчуудын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари Пүрэв гарагт мэдэгдэв.

Мөн өдөр Саудын Арабын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Йеменээс хөөргөсөн, хаант улсын зүүн хэсэг болон Эр-Рияд хотыг онилсон дронуудыг устгасан гэж Хуситчуудын эсрэг Саудын Арабын удирдлага дор ажиллаж буй Арабын эвсэл мэдэгдэв.
Мэдээний урсгал
0